2010/11/30

“SUMMER SUN” спорт аяллын тэмцээн

Хангайн бүсийн залуучуудын хөгжил, хөдөлгөөн эрүүл мэндийг дэмжиж, адал явдалт явган аяллын спорт хөгжүүлэх зорилготой “SUMMER SUN” спорт аяллын тэмцээнийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК,  Орхон аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн залуучуудын холбоо хамтран 2010 оны 8-р сарын 27-31-ний өдрүүдэд зохион байгууллаа. Эрдэнэт-Хар гуя-Хустайн ам-Хандгайт-Сэлэнгэ амралт-Эрдэнэт маршрутаар явагдсан тус тэмцээнд Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон аймгийн баг, тамирчид хамрагдав.
Аяллын явцад оролцогчид Булган аймгийн Ингэт сумын Ингэтийн даваа овоо орчмыг сэргээн засварлаж тохижуулах, цэвэрлэх бүтээлч ажил өрнүүллээ. Тодруулбал, Архангай аймгийн “Баянхангай” баг дурсгалын самбар босгож, Хөвсгөл аймгийн “Чингүнжав” баг бие засах газар сэргээн засварлаж, Орхон аймгийн “Од” баг ширээ, Сэлэнгэ аймгийн “Нар дагуулсан залуус” баг сандал, “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” баг хогийн сав байрлуулсан бол шүүгчид, зохион байгуулах багийнхан орчны хог цэвэрлэв.


SUMMER-SUN ХАНГАЙН БҮСИЙН ЗАЛУУЧУУДЫН УУЛЗАЛТ, АДАЛ ЯВДАЛТ СПОРТ АЯЛАЛД “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ХХК-ийн ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНООС ОРОЛЦСОН ЗАЛУУСЫН НЭРС
Оролцогчдын нэрс
Цех
Албан тушаал
Табель
1
О.Найрамдал
РМЗ
Ган хатаагч
45750
   2
Б.Бат-Сэлэнгэ
РМЗ
Тросс сүлжигч
17152
   3
Э.Эрболд
ОФ
Токарьчин
92719
   4
Р.Түвшинтөр
АТБ
Белазын жолооч
66690
   5
Э.Төрхүү
ГРП
Өрмийн туслах
66717
   6
 Оргилсайхан
Цах. цех
Инженер

   7
Э.Увдис
РМЗ
Лаборант
69388
   8
Г.Гантуяа
ДС
Конвер машнист
22487
   9
Ө.Минжмаа
ОФ
Арга зүйч
44074
  10
Э.Болормаа
Спорт Ордон
Үйлчлэгч
16736

Зохион байгуулалтад оролцогчдын нэрс
Оролцогчдын нэрс
Цех
Албан тушаал
Табель
1
С.Ганцогт
ОФ
Мастер
22484
2
Т.Мөнхбат
ИПО
Инженер
44048
3
Д.Дарханбаяр
ДС
Мастер
25322
4
Д.Түмэндэмбэрэл
Цагдаа
Ахлах ахлагч
61781
5
Б.Батцэцэг
Сувилал
Хоол зүйч
17203
6
П.Нарангэрэл
ЗАА
Цахилгаанчин
45929

Спорт, урлагийн олон төрөлт тэмцээнээс гадна явган алхах, луужингаар зүг чиг тодорхойлох, хүнсний болон галын аюулгүй байдал хангах, хээрийн нөхцөлд эмх цэгцтэй отоглох, машин техник хэрэгслийн бүрэн байдлыг хангасан байх зэрэг шаардлагыг оролцогч багуудад тавьж, эдгээр үзүүлэлтийг харгалзан дүгнэлээ. Онооны нийлбэр дүнгээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Хангарьд” баг 1-р байранд, Орхон аймгийн АСЗХолбооны “Од” баг 2-р байранд, Хөвсгөл аймгийн “Чингүнжав” баг 3-р байранд шалгарлаа. Харин шилдэг тамирчнаар Сэлэнгэ аймгийн “Нар дагуулсан залуус” багийн н.Сувд-Эрдэнэ, шилдэг багийн ахлагчаар Өвөрхангай аймгийн н.Ууганбаяр шалгаран өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн боллоо. Тэргүүлсэн багуудын өргөмжлөл, медалийг 300-500 мянга, шилдэг тамирчдынхыг 60-80 мянган төгрөгийн мөнгөн шагнал дагалдсан юм.
Тэмцээний хаалтын ажиллагаа “Найрамдал” талбайд болж, аймгийн Засаг дарга Д.Оюунбат, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Ганзориг нар хүрэлцэн ирж, оролцсон баг тамирчдад талархал илэрхийлэн шагнал гардуулж, “Камертон” хамтлаг ая дууны мэндчилгээ дэвшүүлэв.
Байгаль орчинтой зохистой харьцах, хээрийн аяллын бэлтгэл хангах, баг зохион байгуулах, хариуцлагатай аялал жуулчлал хөгжүүлэхэд залуусын оролцооны талаар дадлагаар дамжуулан ойлголт өгөх зорилготой энэ тэмцээний оролцогчид байгалиа хайрлан хамгаалах уриалгыг очсон газар нутагтаа, үе тэнгийнхэндээ уриалж явсан нь аяллын чухал ололт байлаа 

No comments:

Post a Comment