Өвөг дээдсийн өв болгон үлдээсэн арвин уламжлалаа дээдлэн, Монгол хүний бахархал болсон үндэснмйхээ хувцсаар гоёж, соёлын үнэт өвөө залуу үедээ алдаршуулах зорилгоор “ДЭЭЛТЭЙ МОНГОЛ” Баяжуулах фабрикийн Залуучуудын холбооноос санаачлан, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Залуучуудын холбооны дэмжлэгээр 2 дахь жилдээ 2011 оны 02-р сарын 10-нд амжилттай зохион байгууллаа. Залууст эх орон, хот үйлдвэр, гэр бүл ба хувь хүн өөрийн сайн сайхны төлөө бүтээлчээр ажиллаж амьдрах сэтгэлгээг суулган, шинийг санаачлах, оюуны болон бие бялдарын , ёс зүйн зөв төлөвшлийг бүрдүүлж, өвөг дээдсийн ариун уламжлалыг өвлүүлэн сурталчилж, залуучуудын эрх ашгийг хамгаалан,хөгжлийг нь дэмжин, мэргэжил мэдлэгээ дээшлүүлэхэд нь туслах нь манай холбооны үндсэн зорилго мөн.
Showing posts with label Тэмцээн. Show all posts
Showing posts with label Тэмцээн. Show all posts
2011/02/13
“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ-2011” наадмыг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа
Өвөг дээдсийн өв болгон үлдээсэн арвин уламжлалаа дээдлэн, Монгол хүний бахархал болсон үндэснмйхээ хувцсаар гоёж, соёлын үнэт өвөө залуу үедээ алдаршуулах зорилгоор “ДЭЭЛТЭЙ МОНГОЛ” Баяжуулах фабрикийн Залуучуудын холбооноос санаачлан, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Залуучуудын холбооны дэмжлэгээр 2 дахь жилдээ 2011 оны 02-р сарын 10-нд амжилттай зохион байгууллаа. 2010/11/30
“SUMMER SUN” спорт аяллын тэмцээн
Хангайн бүсийн залуучуудын хөгжил, хөдөлгөөн эрүүл мэндийг дэмжиж, адал явдалт явган аяллын спорт хөгжүүлэх зорилготой “SUMMER SUN” спорт аяллын тэмцээнийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК, Орхон аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн залуучуудын холбоо хамтран 2010 оны 8-р сарын 27-31-ний өдрүүдэд зохион байгууллаа. Эрдэнэт-Хар гуя-Хустайн ам-Хандгайт-Сэлэнгэ амралт-Эрдэнэт маршрутаар явагдсан тус тэмцээнд Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон аймгийн баг, тамирчид хамрагдав.
Аяллын явцад оролцогчид Булган аймгийн Ингэт сумын Ингэтийн даваа овоо орчмыг сэргээн засварлаж тохижуулах, цэвэрлэх бүтээлч ажил өрнүүллээ. Тодруулбал, Архангай аймгийн “Баянхангай” баг дурсгалын самбар босгож, Хөвсгөл аймгийн “Чингүнжав” баг бие засах газар сэргээн засварлаж, Орхон аймгийн “Од” баг ширээ, Сэлэнгэ аймгийн “Нар дагуулсан залуус” баг сандал, “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” баг хогийн сав байрлуулсан бол шүүгчид, зохион байгуулах багийнхан орчны хог цэвэрлэв.
“SUMMER-SUN” ХАНГАЙН БҮСИЙН ЗАЛУУЧУУДЫН УУЛЗАЛТ, АДАЛ ЯВДАЛТ СПОРТ АЯЛАЛД “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ХХК-ийн ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНООС ОРОЛЦСОН ЗАЛУУСЫН НЭРС
№ | Оролцогчдын нэрс | Цех | Албан тушаал | Табель |
1 | О.Найрамдал | РМЗ | Ган хатаагч | 45750 |
2 | Б.Бат-Сэлэнгэ | РМЗ | Тросс сүлжигч | 17152 |
3 | Э.Эрболд | ОФ | Токарьчин | 92719 |
4 | Р.Түвшинтөр | АТБ | Белазын жолооч | 66690 |
5 | Э.Төрхүү | ГРП | Өрмийн туслах | 66717 |
6 | Оргилсайхан | Цах. цех | Инженер | |
7 | Э.Увдис | РМЗ | Лаборант | 69388 |
8 | Г.Гантуяа | ДС | Конвер машнист | 22487 |
9 | Ө.Минжмаа | ОФ | Арга зүйч | 44074 |
10 | Э.Болормаа | Спорт Ордон | Үйлчлэгч | 16736 |
Зохион байгуулалтад оролцогчдын нэрс
№ | Оролцогчдын нэрс | Цех | Албан тушаал | Табель |
1 | С.Ганцогт | ОФ | Мастер | 22484 |
2 | Т.Мөнхбат | ИПО | Инженер | 44048 |
3 | Д.Дарханбаяр | ДС | Мастер | 25322 |
4 | Д.Түмэндэмбэрэл | Цагдаа | Ахлах ахлагч | 61781 |
5 | Б.Батцэцэг | Сувилал | Хоол зүйч | 17203 |
6 | П.Нарангэрэл | ЗАА | Цахилгаанчин | 45929 |
Subscribe to:
Posts (Atom)