2010/11/30

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Залуучуудын холбоо

 
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Залуучуудын холбоо нь 1999 онд байгуулагдсан. Манай холбоо нь залуусын идэвхи санаачлага, хүсэл эрмэлзэл, нийгэм дэх бүтээлч оролцоог хөхүүлэн дэмжих зорилгод анхаарлаа хандуулж, анхан шатны нэгжүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлж, залуу хүн бүрт хүрч ажиллах зорилт тавин ажиллаж байна.

2009 оны 9-р сарын 5-нд хуралдсан ээлжит бус чуулганаар Залуучуудын холбооны үйл ажиллагааны чиглэлд нийцүүлэн удирдлагаүтцийг шинэчлэн баталж Баяжуулах фабрикийн ажилтан  Д.Мөнхболд Залуучуудын холбооны тэргүүнээр сонгогдов.
Залуучуудын холбооны Хүндэт зөвлөхөөр Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Ц. Бат-Энх ажиллаж байна.
Залуучуудын холбооны ээлжит бус чуулганаар Залуучуудын холбоог 11 гишүүнтэй Удирдах зөвлөлтэй байхаар бүтэц зохион байгуулалтын шинэчлэл хийж, түүний эрх, үүргийг баталж гишүүдийг сонгов.

Удирдах зөвлөлийн гишүүдээр:  ХИУ -н инженер Ц.Шинэдорж,           ШТЛ -ийн  инженер С.Дэлгэрмаа,  МТХБ -ын цахилгаанчин М.Сүхбаатар,     ЗМЗ -ын технологич Н.Хосбаяр, ТА ба ТБТ цехийн программист Т.Чинзориг, ТС –ийн инженер О.Баярбат, АТБ -ын цахилгаанчин И.Батболд,  ХХБО хэлтсийн эрүүл  ахуйч эмч О.Алтансүх, АТБ -ын нярав Д.Мөнхцагаан,  Оёдлын цехийн менежер Э.Цолмонгэрэл нар сонгогдон ажиллаж байна.

Залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн  2009 оны 09 –р сарын 10-ний өдрийн хуралдааны шийдвэрээр ерөнхий нарийн бичгийн даргаар Захиргаа аж ахуй цехийн П.Нарангэрэл, Хяналтын зөвлөлийн даргаар Спорт цогцолборын Бүтээмжийн менежер З.Сургар нарыг сонгов. 

Залуучуудын холбоо нь тодорхой чиглэл бүхий багуудаас бүрдсэн байхаар зохион байгуулагдав.


No comments:

Post a Comment