2010/11/23

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн "2010 оны онцлох залуу" шалгаруулах журам

Нэг. Нийтлэг үндэслэл
     1.1  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн оны онцлох залуу шалгаруулах,урамшуулах үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
      1.2  Жил бүрийн залуучуудын холбооны шинэ жилийн өдөрлөг дээр тухайн оны шилдэг залуусыг шалгаруулж, шагнал олгоно.
Хоёр.Оны онцлох залууд нэр дэвшүүлэх
2.1 “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нийт цех, хэлтэсүүд өөрийн тэргүүний залуугийн нэрийг номинаци тус бүр дээр дэвшүүлж болно.
2.2 Оны  онцлох залууд зөвхөн тухайн онд гаргасан амжилтаар нэр дэвшүүлнэ.
2.3 Оны  онцлох залууд нэр дэмшүүлэх хүний материал дараах баримт бичгийг  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ЗХ-ны байранд  /Эмнэлэг сувилалын албаны 2-р байр 409 тоот өрөөнд / 2010 оны 11 дүгээр сарын 25-ны 17:00 цагийн дотор ирүүлнэ. Утас: 73933, 95844584, 99351084
2.4 Ирсэн материалуудыг Зохион байгуулах комисс авч хэлэлцээд номинаци тус бүр дээр 3-5 нэр дэвшигчийг тодруулан 2010 оны 11дүгээр сарын15-аас 12-р сарын 15-ны хооронд суурин утас, гар утасны мессэж, Залуучуудын холбооны блог санал асуулгаар хамт олны саналыг авч зохих хувиар эцсийн үр дүнд харгалзуулна.
Үүнд: а. Нэр дэвшигчийн намтар, анкет (батлагдсан стандартын дагуу байх )
          б. Тухайн цехийн удирдлагын тодорхойлолт
          в. Тухайн жилд амжилт гаргасан уралдаан, тэмцээний жагсаалт, бусад шагнал үнэмлэх, гэрчилгээний хуулбар гэх мэт
2.4 Шалгаруултанд ирсэн материалыг буцааж олгохгүй.
Гурав.  Оны  онцлох залуу шалгаруулалтын төрөл, урамшуулал, шалгаруулах явц
3.1 Оны онцлох залуу дараах номинаци тус бүрт шалгаруулна. Үүнд:
·         “ Оны шилдэг шинийг санаачлагч залуу”
·         “ Оны шилдэг инженер залуу”
·         “ Оны шилдэг ажилтан залуу”
·         “ Оны шилдэг нийгмийн идэвхтэн залуу”
·         “ Оны урлаг, спортын шилдэг залуу”
·         “ Оны шилдэг халамжлан хүмүүжүүлэгч”
3.2 Комиссын бүрэлдэхүүнд эрдэмтэд, холбогдох байгууллагын мэргэжилтэн, цех, хэлтсүүдийн удирдлага, залуучуудын байгууллагын тэргүүлэгчдийг оруулна.
3.3  Онцлох залууд нэр дэвшигчийг комиссын гишүүнээр оруулахгүй.
3.4.Комиссын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.
3.5 Оны шилдэг залууг дараах үзүүлэлтээр шалгаруулна. Үүнд:
А. Онолын мэдлэг
Б. Эрдэм шинжилгээ судалгааны бүтээл туурвисан байдал
В. Үйлдвэрийн эдийн засаг, техник, технологи бусад асуудлыг шийдвэрлэхэд оруулсан байдал
Г. Үйлдвэрийн зүгээс үнэлгээ өгсөн байдал      
3.6 Комиссын нийт гишүүдийн дөрөвний гурав нь хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцож, хуралдаанд оролцсон гишүүдийн ердийн олонхийн саналаар дүгнэлтийг гаргана.
3.7 Комиссын дүгнэлтийг үндэслэн шагналын хэмжээг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны ЗХ-ны удирдах зөвлөлийн хурлаас батална.
3.8 Оны  онцлох залуу шалгаруулалтын 6 номинацад байр эзэлсэн 6 хүртэл хүнийг “Оны  онцлох залуу “ цом, өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно.
3.9 Оны  онцлох залууд нэр нь дэвшсэн хүмүүст үнэлгээ өгч, дүгнэлт гаргах комиссыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны ЗХ-ны удирдах зөвлөлийн хурлаас байгуулна.
3.10 Нэр дэвшигч дээрх зургаан номиниацийн зөвхөн аль нэгт нэрээ дэвшүүлнэ.
3.11 Оны  онцлох залуугаар шалгарсан залуучуудаас ярилцлага, нэвтрүүлэг хийж, шинэ жилийн арга хэмжээнд танилцуулан, олон ниитэд сурталчлан алдаршуулна.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Залуучуудын Холбооны “Оны онцлох залуу тодруулах” Зохион байгуулах комисс

No comments:

Post a Comment