2010/12/08

Төрсөн өдрийн мэнд хүргэе!

Монгол эр хүний цог хийморийг атган төрсөн "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга П.НАРАНГЭРЭЛДЭЭ насан туршдаа тэнгэрт тэтгэгдэн тэнгэрлэг,хийморьлог явахыг ерөөн холбооны хамт олны зүгээс төрсөн өдрийн мэнд дэвшүүлье! 

...Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !...
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...
Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!... 

Орон орны хэлээр төрсөн өдрийн мэнд хүргэе.

англиар - Happy birthday
 
хятадаар - 祝你生日快樂 /Zhù nǐ 
shēngrì kuàilè/
 
францаар - Joyeux anniversaire
 
германаар - Alles Gute zum Geburtstag
 

2010/12/01

Буудлагын тэмцээний орой анд яваад чонотой ирсэн

“Эрдэнэт” үйлдвэрийн Залуучуудын холбооноос Геологи хайгуулын ангийн нэрэмжит буудлагын тэмцээнийг анх удаа зохион байгууллаа. Есөн цехийн 30 гаруй залуу овоо хараа, анхаарлаа сорьсноос Баяжуулах фабрикийн цахилгаан хөтлүүр автоматикийн хэсгийн бутлан тээвэрлэхийн ахлах инженер Ц.Гүррагчаа түрүүлэв.
Түүнтэй хийсэн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.  
  
- Буудлагын тэмцээнд түрүүлсэн Танд баяр хүргэе!
- Баярлалаа. Буудлагын тэмцээнд анх удаа орж түрүүлсэндээ баяртай байна. Гэнэтийн шийдвэр байсан л даа. Өөр хүн оруулах гээд хайж яваад олдохгүй болохоор нь өөрөө орчихсон юм.

“Миний аз жаргалтай энгийн амьдрал ” сэдэвт сургалт болов

Эрдэнэт үйлдвэрийн Залуучуудын холбооны дэргэдэх З.Батцэнгэл тэргүүнтэй “Хүний хөгжлийн клуб”- аас 2010 оны 11 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд Олимп амралтын бааз дээр Эрдэнэт үйлдвэрт гэр бүлээрээ  ажилладаг  залуу гэр   бүл,тэдний  үр хүүхдүүдийг  хамт олон, найз нөхөддөө сайнаар үлгэрлэн нөлөөлүүлэх, идэвхжүүлэх  зорилготойгоор “Миний аз жаргалтай энгийн амьдрал ” сэдэвт хоёр өдрийн вакуум  сургалтанд хамрууллаа.   Дэлхий нийтийн гэр бүлүүдийн хөгжил, харилцааны хандлагаас суралцах,  гэр бүл нь олон талт боловсрол, сэтгэлгээ олгох анхдагч орчин болохыг таниулан, эерэг өөрчлөлтийг амьдралдаа бий болгох,  нэгэн хэвийн тогтсон  амьдралын хэв маягийг өөрчлөх нь чухал гэдгийг таниулахад оршиж байлаа. Сургалтыг Улаанбаатар хотын “Хүүхдийн өргөө” ТББ-н тэргүүн АНУ-ын Зан чанарын хүрээлэнгийн Зан чанарын хичээлийг заах эрхтэй багш А.Нордэрмаа, хүүхдийн багш С.Сарантуяа нартай хамтран  явуулсан бөгөөд  гэр бүлүүд сургалтыг өндрөөр үнэлж дахин цаашид энэхүү сургалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхыг хүсэн талархаж байлаа.