2010/12/01

“Миний аз жаргалтай энгийн амьдрал ” сэдэвт сургалт болов

Эрдэнэт үйлдвэрийн Залуучуудын холбооны дэргэдэх З.Батцэнгэл тэргүүнтэй “Хүний хөгжлийн клуб”- аас 2010 оны 11 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд Олимп амралтын бааз дээр Эрдэнэт үйлдвэрт гэр бүлээрээ  ажилладаг  залуу гэр   бүл,тэдний  үр хүүхдүүдийг  хамт олон, найз нөхөддөө сайнаар үлгэрлэн нөлөөлүүлэх, идэвхжүүлэх  зорилготойгоор “Миний аз жаргалтай энгийн амьдрал ” сэдэвт хоёр өдрийн вакуум  сургалтанд хамрууллаа.   Дэлхий нийтийн гэр бүлүүдийн хөгжил, харилцааны хандлагаас суралцах,  гэр бүл нь олон талт боловсрол, сэтгэлгээ олгох анхдагч орчин болохыг таниулан, эерэг өөрчлөлтийг амьдралдаа бий болгох,  нэгэн хэвийн тогтсон  амьдралын хэв маягийг өөрчлөх нь чухал гэдгийг таниулахад оршиж байлаа. Сургалтыг Улаанбаатар хотын “Хүүхдийн өргөө” ТББ-н тэргүүн АНУ-ын Зан чанарын хүрээлэнгийн Зан чанарын хичээлийг заах эрхтэй багш А.Нордэрмаа, хүүхдийн багш С.Сарантуяа нартай хамтран  явуулсан бөгөөд  гэр бүлүүд сургалтыг өндрөөр үнэлж дахин цаашид энэхүү сургалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхыг хүсэн талархаж байлаа.

No comments:

Post a Comment