2011/03/10

Классик Жем хамтлагийн "Залуухан Эрдэнэт" дууны клип

Эрдэнэт хот, үйлдвэрийн тухай дуунуудын клипүүдийг блогтоо оруулахаар шийдлээ. Эхнийх нь Классик жем хамтлагийн Залуухан Эрдэнэт дууны клип болж байна.

Монголын шүтээн буюу Шрэк хүүхэлдэйн киноны хэсгээс...

Монголын залуус авъяаслаг, өөрсдийнхөөрөө сэтгэдэг гэдгийг батлах нэгэн бичлэгийг www.freetime.mn-ээс орууллаа. Та бүхний таалалд нийцнэ гэдэгт итгэлтэй байна.

2011/03/07

Бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе.

Тэнгэрлэг хатдын удмыг залган, тэнхлүүн эрсийн голомтыг ариусгахаар заяасан Хөх Монгол орны Эрхэмсэг эхчүүд, бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр МАРТЫН 8-ны баярын мэндийг дэвшүүлье.
Эх хүмүүн та үрдээ газар дээр заларсан
Галбын шар наран билээ
Тэнгэрийн сүүдрээс, дэлхийг өмөөрсөн
Гал улаан оч билээ
Бүсгүй хүн та
Бүгээн хорвоог бүлээцүүлж
Бүрэнхий шөнө бүүвэйн дуугаар
Бурхдыг амирлуулах шидтэн билээ.

"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Залуучуудын холбоо
2011 оны 03 дугаар сарын 08 өдөр.

2011/02/15

С.ДЭЛГЭРМАА: Эгчийнхээ бэлэглэсэн ягаан хамбан дээлээр гоёно доо

Энэ удаагийн зочноор “Эрдэнэт” үйлдвэрийн шинжилгээний төв лабораторын судлаач инженер Сумъяабазарын ДЭЛГЭРМАА уригдлаа.
Тэр өөрийгөө адгуу зантай гэж тодорхойлсон. Эхний ажлаа хурдан гараасаа гаргаж байж санаа зоволгүй дараагийн ажилдаа орохыг хичээдэг гэнэ. Нээрээ ч түүнтэй утсаар яриад 18.00-д уулзахаар цаг товлов. Тэгсэн гурван цагийн өмнө “Ажлын далимаар...” гэсээр ороод ирсэн. “Заваараа зургаа авчирч өгөөрэй” гэж хэлээд хажуу өрөөнд ороод ирэхийн хооронд хэзээний ирээд эзэнтэй байсан компьютерт хэдэн зураг хийж орхиод явсан байв.

2011/02/13

“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ-2011” наадмыг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа



Өвөг дээдсийн өв болгон үлдээсэн арвин уламжлалаа дээдлэн, Монгол хүний бахархал болсон үндэснмйхээ хувцсаар гоёж, соёлын үнэт өвөө залуу үедээ алдаршуулах зорилгоор “ДЭЭЛТЭЙ МОНГОЛ” Баяжуулах фабрикийн Залуучуудын холбооноос санаачлан, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Залуучуудын холбооны дэмжлэгээр  2 дахь жилдээ 2011 оны 02-р сарын 10-нд амжилттай зохион байгууллаа.  

2011/02/11

"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Залуучуудын Холбооны Сар шинийн мэндчилгээ

Монгол угсаатны тулгар төр “Хүн улс” байгуулагдсаны 2220 жил, Эзэнт гүрэн ИХ Монгол улсын 805 жил,Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жил, Ардын хувьсгалын 90 жил, Орхон аймаг үүсч хөгжсөний 35 жилийн түүхт, тэгш 5 ойг цагийн саалт, цаг хугацааны шалгуурыг туулан та бидэнтэй золгуулж буй Илжигэн хэмээх Төмөр туулай жилийн
Элгэн саднаа мэдэлцэн,
Эрхэм үгээ хэлэлцэж,
Сайныг ерөөж ,
Сайхныг билэгдэх,
Сар шинийн мэндийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Залуучуудын холбооноос Орхон аймгийн нийт иргэд, “Эрдэнэт үйлдвэрийн” бүтээлч хамт олондоо өөд өөд нь өргөн дэвшүүлье.
Түмэн олны минь
Тэгш 5 хүслийг
Тэнгэр тэтгэх болтугай.